YWAM DARKHAN MONGOLIA PUBLISHING MINISTRY

  • https://www.fb.com/YwamDarkhanMongoliaCenter/

Монгол улсын хэмжээнд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Баянхонгор аймаг зэрэг 4 байршилд үйл ажиллагаа явуулж байна.

YWAM Darkhan Mongolia төв нь 2003 онд Солонгосын илгээлтийн эзэн Пак Хэ Ён пасторын гэр бүл Дархан хотод илгээгдэн ирсэнээр үүсгэн байгуулагдсан. 2007-2008 онд Роналдо Луйз Ламел /Бразил/, 2008-2010 онд Ким Хёнь /Солонгос/ нарын удирдлага дор үйл ажиллагаа явуулж 2010 оноос Монгол удирдагчтай болж одоог хүртэл пастор Сүхбаатарын Энхтайван тэргүүнээр ажиллаж байна.

Одоогоор 20 орчим бүтэн цагийн ажилтан /Full Time Staff/ болон сайн дурын идэвхитэй гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2004 онд анхны гэр бүлийн албан ёсны дагалдагч бэлтгэх сургуулийг /Family DTS/ эхлүүлсэн. Энэ цагаас хойш нийгмийн 7 өндөрлөгт нөлөөлөх Христийн дагалдагчдыг бэлтгэж, улс үндэстнүүдрүү ургацын ажилчдыг урт болон богино хугацаагаар тогтмол илгээдэг төв /base/ байхын төлөө ажиллаж байна. Одоогоор тогтмол 8 үйлчлэлээр дамжуулан зөвхөн Дархан хотод төдийгүй бусад аймаг, орон нутаг, улс үндэстнүүдэд хаанчлалын сайн мэдээг түгээж, дагалдагчдыг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Миний зүрх сэтгэлийн хана

16,500.00 
Энэхүү ном нь эдгэрэл (healing)-ийн талаар үндсэн чухал зүйлсийг хөндсөн бөгөөд олон янзын жишээ болон Библийн үзэл санааг дэвшүүлэн гаргаж ирснээр эрүүл бөгөөд тэнцвэртэй дотоод ертөнцийг бүрдүүлэхэд тань туслах болно. Тэр үед та илүү төгс, илүү төлөвшсөн зан чанар ба итгэлээр амьдарч чадна гэдэгт итгэж, талархаарай.

Үндэстнүүдийг өөрчилдөг ном

18,000.00 
Уншигч таныг Бурханыг илүү гүнзгий танин мэдэж, илүү ихээр тунхаглан дэлгэрүүлдэг хүн болоосой хэмээн YWAM-чууд бид энэхүү номд зүрх сэтгэлээ шингээлээ. Бурханы үгээр дамжуулж зохиогчийн ухаарсан, түүнчлэн гар бичмэлээр нь дамжуулж бидний эдэлсэн тэрхүү зүрх сэтгэлийн догдлол энэ номоор дамжин танд ч бас хүрээсэй хэмээн хүсэж байна.

Бусад номнууд