Айдсыг ялахуй /Жон Бивэр/

Эрхэм анд минь.

"Бурханаас өгөгдсөн эрх мэдэл дотроо алх. Үгүй аваас өөр нэгэн булааж аваад, таны эсрэг хэрэглэнэ. Энэ илчлэлийг хүлээн авснаас хойш зүрхэнд минь энэ үг цуурайтсаар явсан юм. Энэ үгийг даруухнаар хүлээн авсан бүгдэд энэ үг хамгаалалт ба тэнгэрлэг мэргэн ухааны үг болдог. Айдсын ялахуй номын хуудас бүрээс энэ талаар уншина.

Бурханд үр дүнтэй, баяр хөөртэй үйлчлэхэд айдас биднийг үхүүлдэг. Энэ бол дайсны зэвсэг. Айдас сүрдүүлгийн муу ёрын үндсийг олж бариад, яагаад танд үгүй" гэж хэлэх хэцүү байдаг. Яагаад та үнэнтэй нүүрэлдэхээс айдаг, яагаад зөрчлөөс зайлсхийдэг, яагаад бусдад таалагдах гэж хамаг эрч хүчээ бардгаа эндээс сураарай.

Миний зүрхэнд тавьсан Эзэний энэ илчлэл дэлхий даяар олон зуун сая удирдагчдыг босгон байгуулах болтугай. Таньж мэдэх бүх хүндээ энэ үгийг та дамжуулаарай. Итгэмжит энэ үгийг та хүлээн авч, бусдад дамжуулж, хүчирхэгжүүлж, баялаг амьдралыг ерөөе.

дарамт, найдваргүй байдал, эргэлзээ, хүлээсэнд амьдралаа боолчлуулах шаардлагагүй. Бурхан биднийг зоригтой байж, эрх чөлөөтэй байлгахыг хүсдэг юм уу. Бурхан энэ номын үгээр таны амьдралыг хувирган өөрчлөөсэй гэж би залбирч байна. Та Бурхантай учирч, та болон таны халамжид байдаг олон хүний амьдрал ерөөгдөөсэй.

Христ доторх таны ах, дүү Жон Бивэр.

Айдсыг ялахуй чимээгүй цаг /Жон Бивэр/

Эрхэм анд минь.

"Бурханаас өгөгдсөн эрх мэдэл дотроо алх. Үгүй аваас өөр нэгэн булааж аваад, таны эсрэг хэрэглэнэ. Энэ илчлэлийг хүлээн авснаас хойш зүрхэнд минь энэ үг цуурайтсаар явсан юм. Энэ үгийг даруухнаар хүлээн авсан бүгдэд энэ үг хамгаалалт ба тэнгэрлэг мэргэн ухааны үг болдог. Айдсын ялахуй номын хуудас бүрээс энэ талаар уншина.

Бурханд үр дүнтэй, баяр хөөртэй үйлчлэхэд айдас биднийг үхүүлдэг. Энэ бол дайсны зэвсэг. Айдас сүрдүүлгийн муу ёрын үндсийг олж бариад, яагаад танд үгүй" гэж хэлэх хэцүү байдаг. Яагаад та үнэнтэй нүүрэлдэхээс айдаг, яагаад зөрчлөөс зайлсхийдэг, яагаад бусдад таалагдах гэж хамаг эрч хүчээ бардгаа эндээс сураарай.

Миний зүрхэнд тавьсан Эзэний энэ илчлэл дэлхий даяар олон зуун сая удирдагчдыг босгон байгуулах болтугай. Таньж мэдэх бүх хүндээ энэ үгийг та дамжуулаарай. Итгэмжит энэ үгийг та хүлээн авч, бусдад дамжуулж, хүчирхэгжүүлж, баялаг амьдралыг ерөөе.

дарамт, найдваргүй байдал, эргэлзээ, хүлээсэнд амьдралаа боолчлуулах шаардлагагүй. Бурхан биднийг зоригтой байж, эрх чөлөөтэй байлгахыг хүсдэг юм уу. Бурхан энэ номын үгээр таны амьдралыг хувирган өөрчлөөсэй гэж би залбирч байна. Та Бурхантай учирч, та болон таны халамжид байдаг олон хүний амьдрал ерөөгдөөсэй.

Христ доторх таны ах, дүү Жон Бивэр.

Ариун Сүнс

Эрхэм анд минь

Та бол Бурханы зүрхэнд таалалтай, мэлмийд баясалтай хүн. Тэрбээр тонд өөрийгөө мэдүүлж бас таныг мэдэхийг хүснэ. Бурхантай дотносох тусам. Тэрбээр газар дээр байгуулах хаанчлалынхаа ажилд тантай улам илүү хамтрахыг хүснэ. Элч Паулын айлдсанчлан бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн. Түүний бүтээл мон. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдоос бэлтгэсэн билээ" (Ефес 2:10).

Бурханы хүүхдүүд бид Аавыгаа баярлуулахыг хүсдэг. Гэхдээ Бурханы ажлыг Ариун Сүнстэй тогтоох дотно нөхөрлөл харилцаагүйгээр хийх боломжгүй” хэмээн Есүсийн тов тодорхой хэлсэн үг хэнэггүй хандах маань энүүхэнд. Бурхан таныг өөрийнхөө төлөө мал шиг зүтгүүлээд байхыг бус, харин тантай хамтарч ажиллахыг хүсдэг. Тэрбээр таны жаргал зовлонг үүрэлцдэг анд нөхөр тань байхыг хүсдэг. Тиймээс л тантай Сүнсээрээ харилцахыг хүсдэг бөгөөд үүнээс эрхэм харилцаа энэ дэлхий дээр үгүй.

Энэ номын үг бур Бурхан дэлхий дээрх удирдагч та бүхэнд хүргэхийн төлөө миний дотор ноцоосон галын дөлөөр бичигдсэн учраас үнэн голоосоо хүлээн авч, таньдаг мэддэг бүх хүндээ хүргээрэй. Тэгээд өөрийнхөө бөгөөд удирдаж буй хүмүүсийнхээ төлөө Бурхантай насан турш зүү орох зайгүй нөхөрлөдөг болно гэдэгт итгэж байна.

Та Бурханы хүүхэд бол, Ариун Сүнс таныг хэзээ ч орхихгүй, хаяхгүй гэж амласан. Ариун Сүнс тантай нөхөрлөхийг хүсдэг. Энэ номын үг миний амьдралыг өөрчилсөн бөгөөд Бурханы Үгийн жимээр аялж буй таны болоод таны хайртай хүмүүсийн амьдрал ч бас тэр эрс тэс илчлэлээр өөрчлөгдсөн гэдэг мэдээг чих тавин, залбиран хүлээнэм.

Христийн доторх Жон Бивэр ахаас чинь.

Гэрлэлтийн Түүх /Жон ба Лиза Бивэр/

Эрхэм анд минь,

Энэ номыг та хүлээн авсанд би маш их баяртай байна. Та бол Тэнгэрийн диваажингийн баяр бахдал. Бурханы дээд хүсэл тэмүүлэл бол та түүнийг таньж мэдэж, тэр танд өөрийгөө таньж мэдүүлэх юм. Бурханыг таньж мэдэх бүр Бурхан танд өөрийн зүрх сэтгэлийн нууцуудыг илчилж, тантай хамтрагч болохыг хүсдэг. Коринтчуудад хандсан захидалдаа Паул, та бид бол Христийн элчин сайд, түүний төлөөлөгч, уг сургаалыг нь дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэгч гэж бичжээ.

Бурханы мөн чанарыг ойлгоход гэрлэлт маш чухал. Христ еерийн сүйт бүсгүй болсон чуулгантай харилцах харилцааг ойлгоход ариун нандин холбоо болох гэрлэлт бидэнд ихийг зааж өгдөг. Аливаа нэгдэлд (хүнд байдал, бие биеэ гомдоох, эсвэл алдаа зөрчил байдаг шиг) хайр, баяр хоор, амар тайвныг олох өч төчнөөн боломж байдаг.

Эзэн Бурхан бидний зүрхийг хөдөлгөж, дэлхий даяар байгаа удирдагч нарт энэ сургаалыг хуваалцахыг ятгасан юм. Зүрх сэтгэлээсээ өгч буй энэ бэлгийг минь баяр хөөртэйгээр хүлээн аваасай гэж хүсч байна. Энэ сургаал хэрэгтэй байгаа, тусламж хэрэгтэй байгаа бүх хүнд тарааж, зааж өгөөрэй. Мөрөөдлийн хайрыг тань Бурхан ивээх болтугай

Бидний гэрлэлт тийм ч дардан замаар яваагүй ч, Бурхан бидэнд итгэмжтэй байсан. Гэрлэлтээр Бурхан бидний амьдралыг бүхий л талаар тэлсэн юм. Бурхан таны амьдралд ч тийм зүйл хийх болно. Номын хуудас бүрээс та урам ба үнэнийг олж мэдэх болно. Тэгээд бусдад гэрлэлтийнхээ сайхан түүхүүдээ хуваалцаарай.

Энэ сургаал таны амьдралд болон танай гэр бүлд ямархан нолее өгсөнийг бид үнэхээр их сонсохыг хүсч байна

Христийн ах дүү.

Жон ба Лиза Бивэр

Мятрашгүй /Жон Бивэр/

Эрхэм хүндэт найз минь,

Христ доторх аялалын маань бариа нь гараанаасаа илүү чухал юм. Та уралдааны тамирчин шиг замаа сайн дуусгах хэрэгтэй. Харамсалтай нь үй олон ах, эгч, дүүс маань замын бэрхшээл сорилд сөхөрч, эцэстээ бууж өгөхийг бид харсаар байна. Гэхдээ танд дуулгах сайхан мэдээ нь Бурханы нигүүлсэл биднийг нөхцөл байдлыг гартаа авахад шаардлагатай бүхнээр хангадаг. „Мятрашгүй” ном маань энэ тухай л өгүүлнэ.

Энэ ном өнөөгийн Чуулганы амин чухал хэрэгцээг онцлохоор онцгой эш үзүүллээр тослогдон төрсөн гэдэгт би итгэдэг. Номын маань ачаар амьдралдаа жинхэнэ эрх чөлөө, итгэл, тэсвэр тэвчээрийг олсонт ухайгаа олон олон эрчүүд, эмэгтэйчүүд гэрчилдэг. Эзэний илчилсэн энэ үнэний үгийг бичиж байхдаа, миний сүнс ч сэргэн дүрэлзсэн билээ.

Эзэн надаар энэ үгийг бичүүлсэн нь ганц л зорилготой. Энэ үгийг танд болоод даян дэлхийн үйлчлэл нэгт удирдагч нарт хүргэх. Тиймээс хамаг л сэтгэл, хайраараа өлгийдөж хүргэсэн Бурханы энэ үгийг хүлээж аваарай. Энэ үг таныг болон таны халамж дор байгаа хүмүүсийг зорилго, эрх мэдэл, Тэнгэрлэг хувь тавилангаар хуяглана гэдэгт итгэл төгс байна.

Найз минь, энэ бол миний өөрийн Бурханы төлөөх амьдрал, үйлчлэлийг орвонгоор нь өөрчилсөн үг юм шүү. Та ч бас Бурханы танд аминчлан айлдсан энэ үгийг олборлох аваас, тэс өөр хүн болно. Би ч үүний төлөө залбирна. Энэ үг таныг болоод танд хайртай хүмүүсийг өөрчилсөн гэдэг амьд гэрчлэлийг тэсэн ядан хүлээнэм.

Христ доторх найз Жон Бивэр чинь.

Өнө Мөнхөөр Хөтлөгдөхүй /Жон Бивэр/

Эрхэм хүндэт найз минь,

Дуулал 90:12 дээр Мосе Бурханд хандан: "Амьдралын маань өдөр хоногуудыг бидэнд зааж өгөөч” хэмээн хашхирсан байдаг. Бид

зар дээр хэд наслала 1 – энэ тоо өнө мөнхийн дэргэд юу ч юм. Гэхдээ бид дээрээс олгогдсон нярвын эрх үүргээ чухам юу ч биш гэлтэй энэ ахархан амьдралдаа хэрхэн гүйцэтгэснээрээ л хожим цаг хугацаанаас халим, ӨНӨ МӨНХЛӨЛД ОЧИХДОО шагнуулах эсэхээ шийдүүлнэ.

Миний бие өдий наслахдаа Ариун Сүнснээс "Өнө мөнхөөр хөтлөгдөхүй” номын үг шиг амьдрал өөрчлөгч, хүчирхэг илчлэлийн хүлээж аваагүй гэж хэлэхэд болно. Энэ үнэнийг ойлгосон Чуулган, удирдагч, итгэгч нар хаанчлалд цоо шинэ зорилго, СЭТГЭЛГЭЭ, шийдвэрээр үйлчилнэ. Тиймээс энэ үнэнийг танд хэлэх нь миний хувьд хүндэтгэл билээ.

Энэ ном бол дэлхий даяарх итгэл нэгт удирдагч та нарыгаа гэх сэтгэл зүрхний минь тасархай юм шүү. Заавал уншиж судлаарай. Өөрөө мэдээд зогсохгүй, энэ болоод бусад бүх ном, сургалтын материалыг маань таньж мэддэг хүн бүртээ заавал хүргээрэй. Номынхоо хуудас бүрээс үнэнийг олборлохдоо, Бурханаас танд болоод таны амьдралд зориулсан аугаа төлөвлөгөө, зорилгыг олж аваад, өөрийн болгох болтугай,

Найз минь, энэ үнэн миний амьдралыг сууриар нь өөрчилсөн шигээ таны амьдралыг ч өөрчлөх болтугай, Өнө мөнхийн талаарх илчлэлийг хичээнгүй мөшгисөн хүний амьдрал, гэр бүл, үйлчлэл Хэзээ ч урьдын янзаараа үлдэхгүй, энэ үгээр та ч, таны удирдлага дорх хүмүүс ч өөрчлөгдсөн тухай гэрчлэлийг тэсэн ядан хүлээе.

Жон Бивэр

Сайныг уу Бурханыг уу /Жон Бивэр/

Хүндэт найз минь

Бурхан Өөртэй нь холбогдсон хүний амьдралыг тал бүрээр өөрчилнө Өдөр тутам Есүсийн Эзэний эрх мэдэл дор Түүний нигүүлслээр аж төрж буй хүнд маш баялаг амьдрал бий.

Сайныг уу, Бурханыг уу? ном маань зүгээр ч нэг ном биш юм. Энэ нь даян дэлхийн хүмүүсийг ариун амьдрах хөдөлгөөнд нэгдэхийг дуудсан мэдээ юм. Та удирдагч, чуулган, гэр бүл, найз нөхөд, нийгэмдээ ариун амьдралын энэ мэдээг хүргэснээрээ, энэ хөдөлгөөнд нэгтгэж болно. Хоёрхон жилийн дотор Ази даяарх бүх хүнд сайн мэдээ хүргэсэн цөөн хэдэн хүнийг Паул гэдэг ганц хүн л сургасан байдаг. Тэр цөөхөн хүмүүс Бурханы оршихуйг тээгчид болжээ (Үйлс 19:1-10-ыг үзнэ үү). Тэгвэл хэрэв бид Түүний төлөө нэгэн сэтгэлээр нэгдвэл, Бурхан биднээр дамжуулж юу үйлдэхийг таашгүй.

Бурхан энэ мэдээг тантай болоод даян дэлхийн удирдагч нартай хуваалцаарай гэж миний зүрхийг асаасан юм. Би таныг энэ илчлэлийг нөлөөллийнхөө ертөнцөд аваачиж чадах хүн болоосой гэж хүснэ. Хамаг хайр, дэмжлэгээ юүлсэн энэ мэдээг минь хүлээж аваарай. Энэ мэдээ танд болон таны эргэн тойрны хүмүүст ямар нөлөө авчирсаныг би мэдмээр байна.

хүндэтгэсэн,

Жон Бивэр