Блог

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР – 2019”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Номын баярын өдөр”-ийг 8 дахь жилдээ   зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь ном зохиогч, ном хэвлэгч, ном худалдагч, номын санч, ном уншигч хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болж хүрээгээ тэлэн улс орон даяар нэгэн уриан дор тэмдэглэдэг болсон билээ.  Тодруулбал, 2012 онд “Олуулаа уншъя”, 2013 онд “Номын аялалд гарцгаая”, 2014 онд  “Ном бол оюун санааны тусгаар тогтнол”, 2015 онд “Бид номд дуртай”, 2016 он “Цаасан хэвлэлээс цахим ном руу”, 2017 онд “Гэр бүлийн уншлагыг дэмжье”, 2018 онд “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө.” 2019 онд Ном бол зам нэртээгээр зохион байгуулж байна .

Үндэсний хэмжээний номын баяраар нийт аймаг, нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагчид, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид  нэгэн дор цуглан   номоо солилцож, номоо бэлэглэж, ном хаялцаж, номоо таниулдаг сайхан уламжлал тогтжээ.Энэхүү номын баяраар олон  олон surprise байгаа бөгөөд

 Лектор Ганжавхлан “ Ид шидтэй ах эгч хэрхэн болох вэ?”

Лектор Д. Гэрэлмаа: “Өглөөний гайхамшиг” 

 Лектор:Э.Мишээл Н.Энхсайхан  “Хүүхдээ хэрхэн номод дурлуулах вэ?”

Хадгаламж өлсхөөс эхлэнэ номын зохиолч Г.Мөнгөн  “Өөрийгөө Бүтээ”

Лектор Б. Солонго  Өндөр бүтээмжтэй хүний долоон дадал  гэх мэт .

Өөрийн нэрийн хуудас болсон үр нөлөөтэй чухал лекцүүдийг Үндэсний баярын өдрөөр үнэ төлбөргүй хүргэх гэж байна .

Мөн номын баярын хамтрагч байгууллагууд Үндэсний номын баярт зориулан  номуудаа 10-50% хямдруулхаар бэлдээд байна .  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *