
“Ном бол цаг хугацааны далайгаар аялах хөлөг онгоц юм” гэж хэн нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг .Энэ үнэхээр үнэн гэдгийг би таньд батлан хэлж чадна .
Өдрөөс өдөрт даяаршилагдаж байгаа одоогийн нийгэмд залуу үеийнхэн ном уншдаггүй гэсэн шүүмжлэлийг хүртсээр ирсэн ч цаг хугацаа өнгөрхийн эрхээр иргээд ном уншдаг залуус түчээлэн гарсаар байгаа нь үнэхээр бахархууштай . Магадгүй зарим хүмүүс ямар нэгэн зүйлийн ач тусыг нь мэддэггүй болохоор л хэрэглэдэггүй шүүдээ . Тэгвэл таньд ном уншихын ач тусыг хүргэж байна .
- Ном унших нь үгийн санг нэмэгдүүлнэ .
Бид өдөр бүр ямар нэгэн харилцаанд ордог ч тэр болгондоо өөрийн хэлдэг хэдхэн үгийг л давтан хэлдэг . Жишээ авахдаа ч бид “Бат, Болдын дэлгүүр явсан, талх авсан гэдэг нэгдүгээр ангийн хүүхдийн жишээнээс хэтэрдэггүй шүүдээ . Үүнээс хархад бид хэдэн мянган үгийг хайр найргүй хаясаар л тэгвэл ном уншихын хэрээр тэдгээр үг идвэхжин сэргэж хүн илүү олон үгийг хэрэглэх чадвартай болдог . Уран яруу төсөөлөл ч сэргэн гардаг .
- Ном ой санамжийг сайжржуулна .
Шалгалтанд одгүй хүн гэж байдагдаа .-Би уг нь хичээлдээ сайн гэхдээ шалгалт болохоор л бүгдийг нь мартчихдаг юм гэж та хэн нэгнээс сонсож байсан уу ? Үүнийг засах хамгийн том дадал бол унших юм . Ном уншихдаа өөрт таалагдсан хэсгийг тэмдэглэн авч тодруулах нь дараа мартаж болохгүй нэг хэсэг болсон байдаг энэ аргыг шалгалт хүртэлээ туршиж үзээрэй .
- Ном унших нь туршлага хуримтлуулдаг
Хэрвээ та ном уншдаггүй бол ганцхан өөрийн амьдралаар л амьдарна . Харин ном уншдаг хүн 1000 хүний амьдралаар амьдардаг гэж эртний нэгэн мэргэн хүн хэлж үлдээжээ . Ном уншдаг хүн ганцхан өөрийн хийсэн зүйлээр сайрхаж бахархаад эсвэл гуниж гутараад байдаггүй .
- Ном унших нь мэдлэгийг тэлдэг
Уулзаад ярилцаад суух нь цаана л нэг урамтай хүн гэж байдагдаа . Тэдний жор бол ном унших дадал юм . Өргөн мэдлэгтэй ухаантай хүнтэй харилцах нь хүн бүхэнд таатай сэтгэл төрүүлж үлгэр жишээ болдог шүүдээ .
- Ном унших нь ямар ч аюулгүй
Билл Гэйтс бол бидний хамгийн сайн таних нэгэн гэвч түүний хүсэл юу болхыг хэн ч мэдэхгүй . Харин түүнээс сэтгүүлч “та ямар супер чадвартай болхыг хүсдэг вэ”? Гэж асуухад “Хурдан уншиж сурах” гэж хариулсан байдаг . Тиймээ хурдан уншина гэдэг хурдтайгаар жолоо барихаас тэс өөр зүйл . \А year to remember номоос \
- Ном бол маш сайн зөвлөгч
Ном бол хамгийн сайн ментор гэж би хэлж чадна . Номыг унших нь зохиолчын сэтгэл хөдлөл , уран яруу дүрслэл дунд автаж дахин дахин нээх шалтгаан болдог учраас ширээний ном, халаасны ном гэж та олон удаа сонссон бизээ.
7 .Ном бол ертөнцийг харах цонх мөн
Та хэн нэгнээс “Ном унш” гэх үгийг сонсож байсан биздээ . Ном унших нь тархыг дасгалжуулж ямар ч мэдээллийг зуун хувь олж мэдэх дадал болдог улам гүнзгийрүүлэн судалах нь ухааныг тэлдэг .