Блог

Номын тэмдэглэл хэрхэн бичих вэ?

Номын тэмдэглэл хөтлөх

Тэмдэглэл хөтлөх нь уншсанаа тогтоон бататгах, бүрэн эзэмших чухал арга хэрэгсэл, номтой бие даан ажиллах ажиллгааны бүрэлдэхүүн хэсэг билээ. Номын тэмдэглэлийг сайн хийх нь түүний агуулгыг нэг бүхэл бүтэн зүйл болгон ойлгох, гүнзгий нэвтрэх бололцоог бий болгодгоороо ач холбоотой. К.Маркс “Капитал” хэмээх гайхамшигт бүтээлээ туурихын тулд 1500-аад төрөл бүрийн зохиолын уншиж, дэлгэрэнгүй тэмдэглэл хийж байжээ.

im1

Бичиглэл тэмдэглэлийг нарийн нямбай хийснээр бас анхаарал, ой тогтоолт сайжирч сэтгэхүй хөгжиж байдаг. Номын сангийн тэмдэглэл нь номыг дахин дахин унших явдлыг цөөрүүлж агуулгыг бүхэлд нь түргэн хугацаанд сэргээн санахад тусална. Номыг уншиж, бодож боловсруулж, ойлгож ухаарсны дараа тэмдэглэл хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэмдэглэл хийх нь номтой ажиллах үйл ажиллагааны төгсгөлийн шат юм.

Номтой ажиллах эдгээр 4 үндсэн үе шатны аль нэгийг гүйцэтгэхгүй орхиж болохгүй. Зарим оюутнууд бодох, ойлгох үндсэн шатыг орхигдуулж тууш уншаад тэмдэглэл хийдлэг. Тэр ч байтугай унших, тэмдэглэл хийх хоёрыг зэрэг гүйцэтгэдэг оюутан ч тохиолддог. Ийм хүмүүс номтой ажиллахын гол зорилго нь тэмдэглэл, конспект хөтлөхдөө биш, харин уншсанаа тал бүрээс нь бодож боловсруулж гүнзгий ойлгоход оршдогийг анхаарах хэрэгтэй. Номын тэмдэглэлийг ажлын тэмдэглэл, номын төлөвлөгөө, тезис, конспект зэрэг хэд хэдэн хэлбэрээр хийж болно. Энэ нь уг номыг уншиж байгаа зорилго, номын шинж чанар, тэмдэглэлийг хожим хэрхэн, ямар зорилгоор ашиглах зэргээс хамаарна. Ажлын тэмдэглэлнэ

энэ бол сонин сэтгүүл болон номтой ажиллах явцдаа бичсэн товч тэмдэглэлээс бүрдэнэ. Энэ үе үндсэн агуулга, зарим сонирхолтой чухал санааг тэмдэглэж авдаг. Мэргэжлийн болон сонирхсон асуудлаар номонд байгаа чухал хэсгийг тэр хэвээр нь хуулан бичиж авч болно. Ийнхүү хуулж авсан зүйлээ онцлох хаалтанд хийх ба номын нэр, хэвлэгдсэн он, хуудсыг заавал зааж бичих хэрэгтэй. Ийм тэмдэглэлийг оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, курсын дипломын ажил бичихэд ашигладаг.

Ажлын тэмдэглэл нь номыг бүхэлд нь уншиж дууссаагүй төдий л бодож боловсруулаагүй үед хийгддэг анхын бичлэг тул номоо уншиж дуусгасны дараа дахин боловсруулах замаар номыг конспектийг хийх нь    зүйтэй.

Номын төлөвлөгөө. Номын төлөвлөгөө гэж зохиолын бүлэг хэсгийн гарчгаас гадна зохиогчоос сэдэж бичсэн асуудал, сэдвийг номонд гарсан дараалал дагуу бичиж тэмдэглэхийг хэлнэ. Уг номонд хөндөгдсөн асуудал, сэдвийн нэр түүний гарчиг болон түүний бусад хэсэгт тэр бүр бэлэн жагсаан бичигдээгүй байх тул зохиолыг сайн бодож задлан шинжилж үзсэний дараа төлөвлөгөөг боловсруулах нь зүйтэй. Уншсан зүйлдээ төлөвлөгөө зохиож байх нь түүний үндсэн агуулгыг цэгцтэй ойлгоход туслахаас гадна хожим түүнийг сэргээн санахад ач холбогдолтой. Иймд тэмдэглэл нь шалгалт семинарын хичээлд бэлтгэх, илтгэл, сонсгол бэлтгэх зэрэг практик ажиллагаанд их хэрэг болдог.

Тезис : Энэ нь зохиогчийн гаргасан гол санаа, асуудлыг бодож, боловсруулан өөрийн үгээр логик дэс дараалалтай, оновчтой товч илэрхийлж бичсэн тэмдэглэл юм.

Тэмдэглэлийг тезисийн хэлбэрээр бичих нь нилээд бүтээлч ажиллагаа шаардах бөгөөд тэр хэрээр гүн бат мэдлэг олж авна. Хичээлийн үндсэн гол сурах бичгийг уншиж тэмдэглэл хөтлөхдөө тезисийн хэлбэрээр хийхийн өмнө үндсэн гол санаа, тэдгээрийн томъёоллыг сайн бодож, боловсруулах хэрэгтэй юм. Тезисийг товч ба дэлгэрэнгүй хоёр хэлбэрээр хийж болно.

im2

Товч тезист зрхиолын үндсэн гол санаа, дүгнэлтүүд байх ба дэргэрэнгүй тезис нь үүнээс гадна эдгээрийн холбоо хамаарал, баталгааны арга, үндэслэлийг товч багтаана. Тезисийг хэт дэлгэрэнгүй хийвэл конспект шиг болж утга чанараа алдана. Зохиогчийн хамгийн оновчтой тодорхой санаа, дүгнэлтийг ишлэл хэлбэрээр бүтэн бичиж болно. Хэрэв зохиогчийн өөрийнх нь томъёолол хэрэгтэй гэж үзэх, ямар нэг санааг батлах шаардлага гарахад зохиогчийн нэр алдар барих, уг номын хэлбэр, шинж маягийг тодорхой болгох зэрэг тохиолдолд ийм ишлэл хийнэ. Номын тезис илтгэл хийх лекц, семинаын хичээл болон шалгалт шүүлэгт бэлтгэхэд чинь хэрэг болно.

Конспект. Энэ нь өмнө өгүүлэгдсэн бичиглэлүүдийг бодвол хамгийн дэлгэрэнгүй хийгдэх тэмдэглэл юм. Тезисийн адил цөөн үгээр товч хийгдэхгүй харин номын дагуу чөлөөтэй бичигдэх болно. Номонд тэмдэглэл хөтлөх дээрх хэлбэрүүдийг ерөнхийд нь агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл конспекттын эхэнд зохиогчийн овог нэр, товч агуулга, дараа нь номын төлөвлөгөөг бичиж, цааш төлөвлөгөөний зүйл бүрт юуны тухай өгүүлсэн болон доорхи үндсэн ба бусад дүгнэлт баталгааг тэмдэглэнэ .

im3

Бидний бэлтгэсэн мэдээ танд таалагдсан гэж найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *